Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

69553734_499423504229096_4023983979500666880_n.jpg

Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн хэвтээ шахалтын тэмцээн энэ 06-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Тус  тэмцээний М1-120 кг жинд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 255 кг  жин өргөж, мөнгөн медаль хүртлээ.

Мөн тэрээр аравдугаар сард Өмнөд Африкт зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top