Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон:Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн М /50 настай, эрэгтэй/ 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 9 албан хаагч, орон нутгаас 14 иргэн, нийт 23 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын Абкейн арал гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна,

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний 2, нийт 4 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У-н 28 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ний өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хараацай гэдэг газар малчин Б-ийн хотны ойролцоо 1 үнэг 2015.09.09-ний өдөр үхсэн байсныг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин О.Дэлгэрмөрөнгийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Цагдаагийн 2 дугаар гудамжийн 1 тоотод иргэн О-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.18-ны өдрийн 12:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баясгалант” зоогийн газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.18-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 5 дугаар хэсэг 139 тоотод иргэн Х-н 6 машин өвс, 4х10 хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 04:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн 2 дугаар хэсэг 077 тоотод иргэн Ц-н 1 машин өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 05:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

4. Техникийн холбогдолтой ослын талаар: 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5-р хорооллын 40-р байр 25 тоотод оршин суугч Г, Б нар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт Ф-1 загварын гар бөмбөг хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг 2015.09.18-ны өдрийн 11:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2 албан хаагч, Цагдаагийн хэлтсийн 10 албан хаагч, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр хамгаалалтад авч, БХЯ-ны ЗХЖШ-ын ерөнхий цэргийн командын инженерийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ц.Ганхөлөгт хүлээлгэн өгсөн.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top