1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон:Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн М /50 настай, эрэгтэй/ 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 9 албан хаагч, орон нутгаас 14 иргэн, нийт 23 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын Абкейн арал гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уснаас эрэн хайх: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн иргэн С /эрэгтэй 49 настай/ 2015.09.16-ны өдөр 21:00 цагт Бүргэдэй багийн нутаг “Хамрын ам” /сумын төвөөс 15 км/ гэдэг газраас гэртээ харих гэж гараад сураггүй болсон дуудлагыг 2015.09.19-ний өдөр 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 8 автомашин, нийт 46 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Билүүт багийн нутаг “Цагаангол”-оос 2015.09.19-ний өдрийн 19:13 цагт цогцсыг гаргаж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Аврах ажиллагаа: Ховд аймгийн Ховд сумын “Адаг ус” гэдэг газар Олон улсын аялал жуулчлалын шугамаар явж байсан ОХУ-ын иргэн С /Ховд аймгаас Баян-өлгий аймаг явах чиглэлийн замд, аймгийн төвөөс 15 км/ РУС125АР890 улсын дугаартай “MERCEDES BENZ” загварын автомашин нь эвдрэн, 10 цаг хээр зогсож байна гэсэн дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус иргэний автомашиныг нутгийн малчин н.Минайгийн хүргэж өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний 2, нийт 4 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У-н 28 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ний өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хараацай гэдэг газар малчин Б-ийн хотны ойролцоо 1 үнэг 2015.09.09-ний өдөр үхсэн байсныг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин О.Дэлгэрмөрөнгийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Асаж байгаа түймэр: Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Хотлын дэнж” /сумаас 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.09.19-ний өдрийн 00:05 цагт гарсан.
Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн “Тохойн хөвөө” /сумаас зүүн хойд зүгт 70 км-т/ гэдэг газар ОХУ-ын талаас хил даван 200 метрт хилийн 216-217 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 00:10 цагт /00:20 цаг/ хүлээн авч тус аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дугаар ангийн 3, 4 дүгээр заставын 43 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 26 иргэн нийт 69 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Унтарсан түймэр: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн /сумаас зүүн урагш 20 км/ “Хөх чулуу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:05 цагт хүлээн авч Орон нутгийн 6 иргэн, автомашинтайгаар ажиллаж 2015.09.20-ний өдрийн 20:15 цагт;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн /сумаас зүүн хойш 35 км/ Баян-Өлзийт гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 10:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18:50 цагт;
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн /сумаас зүүн хойш 57 км/ “Бор овоот” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 46 иргэн, 6 автомашин, нийт 68 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.09.19-ний өдрийн 19:45 цагт;
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Санзайн Их Баян уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.9.18-ны өдрийн 22:28 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 17 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж 2015.09.19-ний өдрийн 11:43 цагт тус тус бүрэн унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Налайх дүүргийн 7 дугаар хорооны “Бадралын 6”-ийн задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 11:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Их монгол хотхоны 903 дугаар байрны 3 дугаар орцны 169 тоот айлын тагт шатаж байна гэсэн дуудлагыг 13:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч;
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Япон цэргийн цогцолборын задгайд иргэн Н-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 14:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 5/Б хэсгийн 30/А тоотод иргэн Ц-н ГСА 61-55 улсын дугаартай “STEIR” загварын автомашин 910 боодол өвстэй шатаж байна гэсэн дуудлагыг 11:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30, 65 дугаар ангийн 12 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны дэргэд дугуй засвар /ил хог/ шатаж байна гэсэн дуудлагыг 18:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж унтрааж, иргэн Э /42 настай, эрэгтэй/ нүүрний хэсэг, иргэн Э /30 настай, эмэгтэй/ нүүр, баруун гар, нурууны хэсэг тус тус түлэгдсэн байсныг НТТТөвийн 103-т хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Төмөр замын задгайн 15 дугаар гудамжийн 15 тоотод иргэн Э-н амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 19:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Цэргийн 1 дүгээр гудамжийн 39 тоотод иргэн Б-н 96-54 УБК “Huindai” accent загварын автомашин, амбаар, иргэн С-н 98-77 УНД улсын дугаартай “Pruis-20” загварын автомашин тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 00:41 цагт Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-16-34 тоотод иргэн Д-н ОРА 94-35 улсын дугаартай “ISUZI WIZARD” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 22:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч;
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дунд сайхны 7 ãóäàìæийн 25 тоотод иргэн С-н ãýð шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 албан хаагч;
Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Буянт хороо 11-40 тоотод иргэн Х-н өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 02:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Химийн хорт бодис: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хүүхдийн Ундараа зуслангийн зүүн талд голын эрэг дагуу 2 шуудай орчим эм бэлдмэл хаясан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 7 хүний бүрэлдэхүүнтэй химийн бүлэг ажиллаж 2015.09.20-ны өдрийн 04:50 цагт аюулгүй болгосон.
Ахуйн осол: Ховд аймгийн Жаргалан багийн Тулгын 2 дугаар 30 айлын хонгилын давхарын 04 тоотод иргэн Б-н гэрт ахуйн хэрэглээний жижиг “ГАЗ” дэлбэрсэн тухай дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 48 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж аюулгүй болгож, иргэн Б-д хүлээлгэн өгсөн. Дэлбэрэлтэнд 3 цонх хагарсан, гэмтсэн иргэн байхгүй.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР