Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн М /50 настай, эрэгтэй/ 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 9 албан хаагч, орон нутгаас 14 иргэн, нийт 23 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын Абкейн арал гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний 2, нийт 4 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У-ын 28 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ний өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хараацай гэдэг газар малчин Б-ийн хотны ойролцоо 1 үнэг 2015.09.09-ний өдөр үхсэн байсныг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр:

Асаж байгаа түймэр: Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Хотлын дэнж” /сумаас 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.09.20-ны өдрийн 20:15 цагт /УБ 21:15/ цурманд оруулсан. Цурман дотроо 2 голомттой, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн Хоолой” /сумаас зүүн урагш 100 гаруй км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 21:00 цагт хүлээн авч Сүхбаатар аямгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 6 дугаар заставаас 10 албан хаагч, 2 автомашин, Матад сумаас орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, “Дачин Тамсаг” 19 дүгээр талбайгаас 13 ажилтан, 3 автомашин, нийт 30 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 03:40 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Унтарсан түймэр: Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн “Тохойн хөвөө” /сумаас зүүн хойд зүгт 70 км-т/ гэдэг газар ОХУ-ын талаас хил даван 200 метрт улсын хилийн 216-217 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг Хилийн 0311 дүгээр ангийн 3, 4 дүгээр заставын 43 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 26 иргэн, нийт 69 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 01:30 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Бор-Өндөр” /сумаас баруун  ургаш  18 км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг Хилийн 0146 дугаар ангийн 20 дугаар отрядын 65 албан хаагч, 7 автомашин, орон нутгийн 19 иргэн, 2 автомашин, нийт 84 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 21:55 цагт түймрийг цурманд оруулан 04:00 цагт бүрэн унтраасан тухай мэдээлсэн.

4. Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн нутаг /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км / “Тэрхэний Ам” гэдэг газар иргэн Ц.Бат-Эрдэнийн 10 машин өвс, хонины хашаа, иргэн Д-ийн Газ 66 маркийн автомашин шатсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын ГХУХБ онцгой байдлын ахмад Н явж шалгасан.

Увс  аймгийн Улаангом сумын 10 дугаар баг Улиасны хэвийн задгайд иргэн Э-ийн “Ниссан кондар” маркийн 4,5 тонны даацтай өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгий Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Ялгуусан” асфальт бетон үйлдвэрийн хар лак хайлуулах зуухнаас гал алдсан гэсэн дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 22:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 11 албан хаагч 2 техник хэрэгсэлтэйгээрд

Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын 13 дугаар багийн 7-5 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top