Дундговь аймгийн Онцгой байдлын газрын ахмадууд тэргүүллээ

70467332_1150727875118595_7861077684091092992_o.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын “Ахмадын зөвлөл”-ийн санаачилгаар Өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын ахмадуудын уулзалтыг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Байгалийн үзэсгэлэнт “Бага газрын чулуу”-нд болсон энэхүү уулзалтад таван аймгийн 50 гаруй ахмад настан оролцсон юм.

Уулзалтын үеэр ахмадуудын дунд шатар, дартс, шагайн харваа зэрэг тэмцээн уралдаануудыг зохион байгуулж, нийлбэр дүнгээр Дундговь аймгийн Онцгой байдлын газрын ахмадууд тэргүүн байрыг эзэлж, Өвөрхангай, Өмнөговь аймгийнхан удааллаа гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


scroll to top