Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох материалыг хүлээн авч байна

Undsen-logotoi-harduu-6pshq95hjxrorw7kegvuaf7glpmt3ziwj8u73tefa68-6q5ve8f03ow6ill7flqo3wlpuaexihpig6by7fwn7sw-6q6chk661z89gygjowyidaonyuvr2r6fxrc5dq80mrk.jpg

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох материалыг дахин хүлээн авч байна.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүсэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу бүрдүүлж холбогдох материалын хамт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газарт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Тусгай зөвшөөрлийг Гамшгаас хамгаалах тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тухайлсан шаардлагуудыг баримтлан олгох ба Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан Эрсдэлийн үнэлгээ хийх журмын 7.1 –д заасан мэргэжлийн төрлийг харгалзана.

Нэмэлт мэдээлэл авах утас: 263579, 263585, 263547.

Материал татаж авах холбоос

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаал

Гамшгаас хамгаалах тухай хууль

Галын аюулгүй байдлын тухай хууль

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top