“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо

J1A2750.jpg

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох танхимын сургалтуудыг зохион байгуулж байна.

Дадлага сургуулийн хүрээнд АНУ болон Ази номхон далайн зарим улс оронд түгээмэл ашиглагдаж байгаа ослын үеийн удирдлагын системийг Монгол орны онцлогт нийцүүлэх, гамшиг, ослын хор уршгийг арилгах үйл ажиллагааны үед  холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор  “Ослын үеийн удирдлагын систем” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ болон Дорноговь аймгийн төрийн байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн хамрагдаж, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх аргазүйд суралцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top