Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн М /50 настай, эрэгтэй/ 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 23 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын Абкейн арал гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.09.20-ны өдрийн 18:00 цагт /2015.09.21-ний өдрийн 13:30 цагт/ ар гэрийн нь хүсэлтээр түр зогсоосон.

Газрын хэвлийд эрэн хайх: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаанцахир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 65 км-т/ иргэн А /30 настай, эрэгтэй/ бичил уурхайн 20 метрийн гүнд шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.09.21-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, Цагдаагийн 5 албан хаагч, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний 2, нийт 4 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хараацай” гэдэг газар намарждаг иргэн Б.Баярсайханы хотны ойролцоо  2015.09.09-ний өдөр үхсэн үнэгнээс дээж авч устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Аймгийн МЭАЦЛ-ын 2015.09.09-ний өдрийн 530 дугаар шинжилгээний хариугаар галзуу өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр:

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Хотлын дэнж” /сумаас 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.19-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгаас 4 иргэн, нийт 14 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.09.20-ны өдрийн 21:15 цагт цурманд оруулсан. Цурман дотроо 2 голомттой, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн Хоолой” /сумаас зүүн урагш 100 гаруй км-т/  гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.20-ны өдрийн 21:00 цагт хүлээн авч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн 0146 дугаар ангийн 6 дугаар заставаас 10 албан хаагч, 2 автомашин, Матад сумаас 7 иргэн, 1 автомашин, “Дачин Тамсаг” 19 дүгээр талбайгаас 13 ажилтан, 3 автомашин, нийт 30 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.09.21-ний өдрийн 07:48 цагт бүрэн унтраасан.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 7 дугаар гудамжийн 204-ийн Б тоотод нэр нь тодорхойгүй иргэний гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.21-ний өдрийн 15:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,

Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчдын гудамжийн 4 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.21-ний өдрийн 19:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 9 дүгээр гудамжны 155 тоотод “Мөнгөн тэнгэр” ХХК-ийн мужааны цехийн хана, тааз, дээвэр шатаж, иргэн О-ын мужааны цехийн хана, тааз галын дөлд хайрагдсан байна гэсэн дуудлагыг 2015.09.22-ны өдрийн 00:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийн 7 албан хаагч, 2 автомашин, нэмэлт дуудлагаар мөн ангийн 2 дугаар тасгийн 5 албан хаагч, 1 автомашин нийт 12 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр,

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг, Төмөр замын 16 дугаар зөрлөгт иргэн Д-ийн зоогийн газрын зориулалттай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.21-ний өдрийн 15:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн 26 дугаар гудамжийн 14 тоотод оршин суудаг иргэн С-ийн зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.22-ны өдрийн 00:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 31 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5. Техникийн холбогдолтой ослын талаар

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн нутагт Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замд  /аймгийн төвөөс 6 орчим км-т/ Гранд марк-2 загварын автомашин, Норд бенц загварын ачааны машинтай мөргөлдсөн тухай дуудлагыг 2015.09.22-ны өдрийн 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч, Цагдаагийн 13 албан хаагч,нийт 20 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Дундговь аймгийн Луус сумын харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/, Ц /34 настай, эмэгтэй/ нар газар дээрээ нас барсан  байсныг гаргаж, Цагдаагийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top