Техникийн болон онолын сургалтууд зохион байгуулагдлаа

IMG_1309.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь  аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд техникийн болон онолын нийт 19 төрлийн сургалтыг зохион байгууллаа.

 Эдгээр сургалтууд  нь аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдах албан тушаалтан болон томилгоот бие бүрэлдэхүүний гамшигтай тэмцэх аргазүйг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм.

Онолын болон танхимын сургалтаа бататгах, гамшгаас хамгаалах арга ажиллагаанд харилцан туршлага солилцох зорилгоор Монгол, Америкийн аврагчид газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, галт тэрэгний ослын үед химийн хорт бодис алдагдах, зам тээврийн ослын үеийн хариу арга хэмжээний дууриалган үзүүлэх дадлага, сургуулийг энэ сарын 21-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top