ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 21-НЭЭС 28-НЫГ ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар: 22,24-нд нутгийн баруун хагаст, 23,25-27-нд зарим газраар бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 22-нд дулаан байна. Цаашдаа хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 21,27-нд зарим газраар, 22,26-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи хойноос 5-10м/с, 23-24нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 21, 23-24-нд хүйтэрч Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар, 22,25-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 23-24нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шороон шуурга шуурна. 21-22, 24-25-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн  өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 13-18 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар бороо орно. Салхи баруун хойноо 5-10м/с, 21, 23-24, 27-нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шороогоор шуурна. 21-24-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГИЙН 2015 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 21-НЭЭС 28-НЫГ ХҮРТЭЛХ

7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 Төвийн бүсийн тариалантай нутгаар: 21, 22, 27-нд зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 23-24-нд нойтон цас орно. Салхи хойноос 5-10м/с, 23-нд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. 21, 23-24-нд хүйтэрч шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус өдөртөө 11-16 градус дулаан байна.

Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар: 21,24-нд ихэнх нутгаар, 22, 25-нд Дорнодын зүүн хэсгээр, 27-нд Хэнтийн нутгаар бороо уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, 23-24нд зарим газраар түр зуур 16м/с хүрч зөөлөн шуурна. 21-22, 24-25-нд сэрүүсч шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 13-17 градус дулаан байна.

Анхааруулга: 09 сарын 23-24-нд бороо нойтон цас орж хүйтрэх төлөвтэй байна.

scroll to top