БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

enethegt.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2019 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нарын уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд боллоо.

Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гамшгийн удирдлагын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн талаас тус улсын Гамшгийн удирдлагын газрын Тамгын газрын гишүүн Ж.В.В.Сарма нар гарын үсэг зурлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top