Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

71729779_937289263303591_394697792171278336_n.jpg

 Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй болж, нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн,  Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж,Чүлтэмсүрэн, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтанбагана нарын албаны хүмүүс оролцсон юм.

 Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийг аймаг, орон нутгийн болон Онцгой байдлын газрын хөрөнгө оруулалтаар тохижуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой боллоо гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top