Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн “Таван Улиас” гэдэг газар /Аймгийн төвөөс 35 км-т/ Б /3 настай, эрэгтэй/ 2015.09.24-ний өдөр 12:00 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.09.24-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 28 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, 4 мотоцикль нийт 67 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.25-ны өдрийн 12:20 цагт Бурхын голоос цогцсыг гаргаж, ар гэр болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 1 аймгийн 1 суманд галзуу өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Гуна гэдэг газар /Сумаас төвөөс зүүн зүгт 23 км-т/ иргэн С-н 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ны өдрийн 205 дугаар шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь тус тус тогтоогдсон.     

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2 , зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 9 дүгээр гудамжийн 451 тоотод иргэн З-н гэр, иргэн Г-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.25-ны өдрийн 21:55 цагт /22:00 цаг/ хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 18 дугаар гудамжийн 252 тоотод иргэн О-н 5 гэр, байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.25-ны өдрийн 01:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 30 дугаар гудамжийн харалдаа иргэн Ю-н 23-89 УНЗ улсын дугаартай “Subaru impreza” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.25-ны өдрийн 21:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top