Томилгоо

Undsen-logotoi-harduu-6pshq95hjxrorw7kegvuaf7glpmt3ziwj8u73tefa68-6q5ve8f03ow6ill7flqo3wlpuaexihpig6by7fwn7sw-6q6chk661z89gygjowyidaonyuvr2r6fxrc5dq80mrk-6rsyv6zpn7enapump3q16g4y0v6dxpkm4c0vpqowi0w.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/987 дугаар тушаалаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Лхамжавыг тус газрын Холбоо, зарлан мэдээлллийн хэлтсийн даргаар, Б/877 дугаар тушаалаар НОБГ-ын СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Т.Мөнхдоржийг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргаар, Б/874 дүгээр тушаалаар НОБГ-ын БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Н.Оюунболдыг Дорноговь аймгийн ОБГ-ын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар тус тус томиллоо.

Мөн ОБЕГ-ын даргын Б/883 дугаар тушаалаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Чинбатыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар, Б/925 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга-гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Д.Бэхбаярыг НОБГ-ын СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргаар тус тус томиллоо.

Түүнчлэн ОБЕГ-ын даргын Б/1033 дугаар тушаалаар НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханыг ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргаар, мөн тушаалаар ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэнг БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргаар тус тус сэлгэн томиллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top