Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн иргэн Э /20 настай, эмэгтэй/ 2015.09.21-ний өдрийн 16 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон мэдээллийг 2015.09.24-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагаас 3 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, 1 автомашин нийт 14 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын “Хойт-Агуйт”-ын ойд самар түүхээр явсан тус сумын иргэн М /20 настай, эрэгтэй/ 2015.09.26-ны өдрийн 17 цагийн орчимд төөрч сураггүй болсон мэдээллийг 2015.09.27-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Цагдаагийн байгууллагаас 2 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 иргэн, 2 автомашин, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Ус багийн “Ташаа” гэдэг газар /сумын төвөөс 18 км-т/ Х /2 настай, эмэгтэй/ 2015.09.25-ны өдрийн 15-16 цагийн орчим алга болсон дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагаас 3 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 17 иргэн, 5 автомашин, нийт 27 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.26-ны өдрийн 10:50 цагт эсэн мэнд олж сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн д/ч Б болон ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 1 аймгийн 1 суманд галзуу өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Гуна гэдэг газар /Сумаас төвөөс зүүн зүгт 23 км-т/ иргэн С-н 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ны өдрийн 205 дугаар шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 79 дүгээр гудамжны 2315 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.26-ны өдрийн 21:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top