ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас алба хаагчдын болон хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Жигдрэлтийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/10/72202493_395231251377332_2053207990571368448_n.jpg)
Сургуулийн хүрээнд алба хаагчдыг “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулж, бэлэн байдлыг нь шалган, тээврийн хэрэгслүүдийг өвлийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангууллаа гэж ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/10/71763123_395231101377347_5674261408494125056_n.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/10/70963788_395231158044008_2340047978435182592_n.jpg)