“Хөгжил” бүлгийн өсвөрийн аврагчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

999-1024x1024-1.jpg

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг таниулж, хүүхдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг аврах анхан шатны мэдлэг, дадлага олгох, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2019” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.  

 Тэмцээнд Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн 4 багийн 28 өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

This image has an empty alt attribute; its file name is 666-1024x1024.jpg

Нийлбэр дүнгээр гутгаар байрт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар сургуулийн “Залгамж” бүлэг, дэд байрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн “Сүлд” бүлэг шалгарсан бол тэргүүн байрт Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр сургуулийн “Хөгжил” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн оролцох эрхтэй боллоо гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top