Сургагч багш нар гамшгийн аюулыг эрсдэлгүй давахад суралцлаа

Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси кор Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя” сэдэвт сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтыг Улаанбаатар хот, Баянхонгор, Завхан, Увс аймагт 2015 оны 09 дүгээр сарын 02-ноос 23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулан явууллаа.

Сургагч багш бэлтгэх  сургалтын нээлтэд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, “Мерси кор Монгол“ олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Женнифер Биелман нар оролцсон.

c

b

a

Сургалтаар зудын гамшгийн үед хэрхэн ажиллах, эрсдэлээ хэрхэн тооцох, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалын сургагч багш нарт эзэмшүүлж гамшгийн эрсдэл, эмзэг байдлын талаархи ерөнхий ойлголттой болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх арга, гамшгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтэц, гамшгийн бэлэн байдал, түүнийг хангахад чиглэсэн мэдлэгийг олголоо.

Ялангуяа малчдын  хувьд мал сүрэгт тохиолдсон онцгой нөхцөл байдлын үед баримтлах заавар стандартууд, онцгой байдлын үед мал сүрэгт чиглэсэн үйл ажилллагааны үнэлгээг хэрхэн хийх, амьжиргааг дэмжих зорилготой  мал сүрэгт чиглэсэн үйл ажиллагаа гэж юу болох мөн түүний ач холбогдлын талаар ойлголттой болсон.

Сургагч багшаар “Мерси кор Монгол” олон улсын байгууллагын  төслийн ажилтан Б.Энхтуяа, төслийн зөвлөх Д.Мөнхтуяа, тус байгууллагын говийн бүсийн зохицуулагч, мал эмнэлгийн ухааны доктор Ө.Эрдэнэбилэг, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Б.Батболд нар ажиллалаа.

“Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя” сэдэвт бүсчилсэн сургалтын Говийн бүсийн сургалтад 31, Хангайн бүсийн сургалтад 47, Алтайн бүсийн сургалтад 52, Баруун бүсийн сургалтад 47, нийт 177 хүн хамрагдаж, 164 сургагч багш бэлтгэгдсэн. Эдгээр бэлтгэгдсэн сургагч багш нар нь тухайн сум, орон нутагтаа иргэдэд сургалт зохион байгуулах юм.

i k o t s h

scroll to top