Монгол Улсын Шадар сайдын Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2019 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулах юм.
Тус сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Говьсүмбэр аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар боллоо.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/10/DSC6496.jpg)
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр орон нутгийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, Шивээ-Овоо сумын ард иргэдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт зохион байгуулав. Сургалтад тус сумын 180 гаруй иргэн хамрагдлаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/10/DSC6537.jpg)
Түүнчлэн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн штабуудаар орж, сургалт явуулах бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/10/DSC6515.jpg)