ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар, Давтан сургалт сэргээн заслын төвийн хамтран зохион байгуулж байгаа “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэв сургалт өнөөдөр Давтан сургалт сэргээн заслын төвд эхэллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/10/71832654_248761372722053_879544546998878208_n.jpg)
Сургалтад төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн салбарын бүлгийн дарга нарын 20 гаруй алба хаагч хамрагдаж байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/10/71970615_393564628226359_5211297774032650240_n.jpg)
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль эрхзүйн орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд явагдах тус сургалт энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/10/71475374_437568426890091_5252001582823768064_n.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/10/71822453_2145700065725348_6073217858307883008_n.jpg)