Зарлал: Докторын сургалтад хамрагдах хөтөлбөр зарлагдлаа

UNDSEN1.jpg

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сард зохион байгуулагдах “Disaster Risk Reduction /DRR/ Leaders Capacity Development for the Sendai Framework Implementation” сэдэвт урт хугацааны докторын сургалтад хамрагдах алба хаагчийн материалыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний дотор ирүүлнэ үү?

Сургалтад 1 хүнийг хамруулах бөгөөд Монгол Улсын иргэн, эрүүл мэндийн шаардлага хангасан, өнгөрсөн 3 жилийн хугацаанд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ижил төстэй сургалтад хамрагдаагүй, англи хэлээр бүрэн ойлголцох чадвартай, компьютер дээр бүрэн ажиллах чадвар, мэдлэгтэй, бодлого боловсруулах түвшний алба хаагч байх.

Сургалттай холбоотой мэдээллийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Э.Гантулгатай холбогдон авна уу.

Холбогдох утас: 262510

scroll to top