Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө тус аймгийн Сүмбэр сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.
Сүмбэр сум нь 12 мянга гаруй хүн амтайгаас дадлага сургуульд 9500 гаруй иргэн оролцлоо.
Дадлага сургуулийн үеэр түр цугларах талбайд цугласан иргэдэд халуун чацарганаар үйлчилж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.
Мөн өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.