Тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо

J1A1273.jpg

ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир, техник спортын хороонд зохион байгуулагдаж байгаа Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах 2019 оны спортын тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.

 Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

Энэ үеэр МУГЖ, дуучин Т.Ариунаа, “Загасан ширээт тамга” язгуур урлагийн хамтлаг ая дуугаа өргөж, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчид сагсан бөмбөгийн үзүүлэх тоглолтыг сонирхуулсан юм.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 300 гаруй алба хаагч бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал, олс таталт, туухай өргөлт, гар болон хөл бөмбөг, бокс гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулж байна.

Онцгой байдлын байгууллагын 2019 оны спортын аваргууд маргааш тодорно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top