Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ.
Алба хаагчдыг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар хүлээн авч уулзаж, үүрэг гүйцэтгэх хугацаанд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд батлагдсан хууль, дүрэм, журам болоод үйл ажиллагааг танилцууллаа.
Онцгой байдлын байгууллагын 27 алба хаагч наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.