Шивээговь сумыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтад 2400 гаруй иргэн оролцов

72256113_1164240267113526_6180431357391405056_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сургуулийн хүрээнд тус аймгийн Шивээговь сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явагдлаа.

Тус сум нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэсэн, үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуйг хослуулан хөгжүүлдэг Монгол Улсын томоохон сумын нэг юм. Нийт 3571 хүн амтай.

Сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиар шинэ суурьшлын бүсэд 48 гэр, 10 вагончиг, 16 майхан платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 2400 гаруй иргэн хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top