1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Хангайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө 1-3 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, уулаараа цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 13-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүртэл ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 12:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 12:30 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багт 8х7 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 16:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 55 км замыг туулан 17.30 цагт очиж, орон нутгийн 50 иргэн, 3 автомашин, нийт 54 хүн, 4 автомашинтай 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд гэрийн эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 18:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2,5 км замыг туулан 18:58 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтийн бүсээс 41 иргэнийг аюулгүй бүсэд гаргаж, угаартсан Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны харьяат иргэн Э /55 настай, эрэгтэй/-г эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 00:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 56 км замыг туулан 13.00 цагт очиж, унтраахаар 13:00 цаг ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны 2 дугаар хорооны Задгайд “Улаан мод” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 101 км-т/ 8х16 метрийн хэмжээтэй “Хөрөө рам”-ны банзан саравч шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 02:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 02:37 цагт очиж, 1 цаг 48 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт хашаа, амбаар, 3 м.куб хураалттай зах банз, нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 03:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 03:49 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт 5х3 метрийн хэмжээтэй байшингийн хана, таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 04:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 04:13 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт караокений 8х12 метрийн хэмжээтэй барилгын үүдний болон дотор танхимын таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 23:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг 2 минут туулан очиж, 10 минутад ажиллаж, галын тархалтыг зогсоосон. Уг гал түймэрт утаажилтын бүсээс угаартсан 7, түлэгдсэн 14 иргэнийг эмнэлгийн байгууллагад, угаартаж нас барсан Т /39 настай, эмэгтэй/-гийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн үүргийн дагуу тус гал түймэрт өртөж угаартсан, түлэгдсэн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний МИ-171Е загварын нисдэг тэргээр 10.12-ны өдрийн 07.17 цагт Улаанбаатар-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум-Улаанбаатар хотын чиглэлд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан /ОБЕГ-ийн 5 алба хаагч, аймгийн ОБГ-ийн 1 алба хаагч, ГССЗСҮ төвийн 2 их эмч, 2 сувилагч, ХЯТҮТ-ийн 1 их эмч, 1 сувилагч, экипаж 4 алба хаагчтай, нийт 16 хүнтэй баг хөдөлгөөн үйлдсэн.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 72 иргэн, 6 автомашин, 20 мотоцикл, 7 морьтой ажиллаж мөн өдрийн 18:30 цагт түймрийн тархалтыг зогсоосон. 10.12-ны өдрийн 08:30 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Тэмээтийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ иргэн О /38 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 10.11-ний өдрийн 17:30 цагт сураггүй болсон тухай мэдээллийг 10.11-ний өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын 6 ажилтан, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.12-ны өдрийн 00:31 цагт сумын төвөөс 9 км-т “Тэмээтийн-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд Хангай хотхоны 8 давхраас тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн С /50 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 22:34 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6,5 км замыг туулан 22:46 цагт очиход иргэн С-г тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ярилцлага хийн аюулгүй газарт буулгасан байсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР