Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун  өмнөөс 5-10 м/с.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус,  Их нуурын хотгор болон Алтайн өвөр говиор  15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.  

Улаанбаатархотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с.  10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Гүн зуух” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 26 км-т/ “Ярант” олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн эзэмшлийн иргэн Б-ын жолоодож явсан “Даевоо” загварын том оврын автобус /35 зорчигчтой/ шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 26 км замыг туулан 19:56 цагт очиж, 34 минут ажиллаж унтраасан. “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн эзэмшлийн “Даевоо” загварын том оврын автобусаар 35 зорчигчийг Булган суманд хүргэсэн.

Хувийн өмчид гарсан:Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Замчины 3 дугаар гудамжинд иргэн Ц-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 11 алба хаагч, 2 автомашинтай  8 км замыг туулан 13:03 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн тавиуланд 4 хайрцаг цахилгааны сэлбэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 14:11 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км замыг туулан 14:13 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Зэвсэгт хүчний 0151 дүгээр ангийн ажилчдын нийтийн байр, Дангийн 10 дугаар гудамжинд иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 15:09 цагт очиж, 40 минут  ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 40 дүгээр гудамжны иргэн А, Ж нарын 30 метр хашаа, 1 га талбайн шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 16:03 цагт цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 16:16 цагт 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн Худалдааны гудамж иргэн Б-ын эзэмшлийн “Ширхэнцэг хаан зоог 2” хоолны газрын барилгын гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 21:13 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top