Гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх сургалт”-ыг Дархан-Уул аймагт энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн Гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын нийт 30 алба хаагч хамрагдаж байгаа юм.
Энэ үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, гамшгийн эрсдэлийн тойм судалгааны мэдээлэлд суурилсан аймгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөний төслийг боловсруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.