Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужиртнарийн багийн “Дөвхөн” гэдэг газар ойд самар түүхээр явсан тус сумын иргэн Д /60 настай, эмэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 18 цагийн орчимд төөрч,  сураггүй болсон мэдээллийг 2015.09.29-ний өдрийн 21:05 цагт хүлээн авч Орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж 2015.09.30-ны өдрийн 08:25 цагт “Дөвхөн”-ий ойн захаас эсэн мэнд олсон.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 6б ангийн сурагч Э /11 настай, эрэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 17:45 цагт хичээлээ тараад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.09.29-ний өдрийн 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 7 албан хаагч, Цагдаагийн газраас 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,             2015.09.30-ны өдрийн 09:05 цагт хүүхдийг эсэн мэнд олсон тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 5 шарын призер гараад дулааны худагт 2015.09.29-ний өдрийн 23:00 цагийн орчимд хүн унасан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг  2015.09.30-ны өдрийн 09:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /38 настай, эрэгтэй/ зүүн хөл нь дунд чөмгөөрөө хугарсан байдалтай байсныг гарган анхны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүргэж өгсөн.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26 дугаар гудамжийн 319 А тоотын дэргэд шороонд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг  2015.09.30-ны өдрийн 15:48 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цэвэр усны шугам солих ажил хийж байсан иргэн Б /46 настай, эрэгтэй/ шороонд дарагдаж аарцаг, нурууны гэмтэлтэй байсныг НЯТТ-ийн эмч Амартайванд, М /36 настай, эрэгтэй/ нас барсан байсныг БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүл, цагдаагийн ахмад Д.Маулинд тус тус хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдөлсөн тухай мэдээлэл: Баян-Өлгий аймгийн Улаанхуст сум /сумын төвөөс баруун хойд зүгт 114 км-ийн зайд /У-49094’ Ө-88025’/ 2015.09.30-ны өдрийн 18:50:50 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн.

Хүний гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 2015.09.27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Гуна гэдэг газар /Сумаас төвөөс зүүн зүгт 23 км-т/ иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ны өдрийн 205 дугаар шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумаас төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа..Үүнд:

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 11 дүгээр гудамжийн 512 тоотод иргэн Г-ийн байшин, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.30-ны өдрийн 23:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник    хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /43 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг дүүргийн ЦХ-ийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 9 дүгээр хэсэг, 2 дугаар сургуулийн зүүн урд талд иргэн Б-ийн эзэмшлийн хуванцарын цехийн зоиулалтаар ашигладаг байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.30-ны өдрийн 13:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан.

 

  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top