1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц-н бичил уурхайн 57 дугаар налуу ам /уклон/-д 2 иргэн унасан дуудлагыг 2015.10.01-ний өдрийн 18:39 цагт /18:50 цаг/ хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Э /25 настай, эрэгтэй/, Ц /31 настай, эрэгтэй/ нарыг 24 метрийн гүн утаатай нүхнээс эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Аврах ажиллагаа: Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Зүүн салааны “Одонт”-ын 24 тоот айлын жорлонгийн нүхэнд хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.10.01-ний өдрийн 12:02 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн О /44 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай унасан байсныг гаргаж ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн.
Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 69 дүгээр байрны 1 дүгээр орцны цахилгаан шатанд бага насны 4 хүүхэд гацсан тухай дуудлагыг 16:18 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж хүүхдүүдийг аюулгүй гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 2015.09.27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Гуна гэдэг газар /Сумаас төвөөс зүүн зүгт 23 км-т/ иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ны өдрийн 205 дугаар шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумаас төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-н 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005-дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, Орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33 дугаар гудамжийн 1-89 тоотод иргэн Л-н амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.01-ний 12:10 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 34 дүгээр ангийн 5 алба хаагч;
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 4-68 тоотод иргэн Э-н хураалттай байшингийн мод, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.01-ний өдрийн 15:35 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 63 дугаар ангийн 7 алба хаагч;
Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн Монгол Ардын намын байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.01-ний өдрийн 15:43 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 23 дугаар ангийн 7 алба хаагч;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн 10 дугаар гудамжийн 05 тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.01-ны өдрийн 16:28 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 27 дугаар ангийн 8 алба хаагч;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг “Жинчин”-ийн 1-44 тоотод эзэн тодорхойгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.01-ний өдрийн 21:13 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 33 дугаар ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР