“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодров

J1A0217.jpg

Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор анх удаа “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Улиастай сумын IV  сургуулийн “Хөгжил” бүлэг, Хойд бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг, Өмнөд бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” гэсэн 5 бүлгийн 35 өсвөрийн аврагч оролцсон юм.

Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

  Нийлбэр дүнгээр гутгаар байрт Хойд бүсээс оролцсон Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг, дэд байрт Зүүн бүсээс оролцсон Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, шалгарсан бол тэргүүн байрт Улаанбаатар бүсээс оролцсон Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний аваргаар тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top