Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Баянбулаг” зуслангийн “Задгай”-д 20х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 09:32 цагт очиж 2 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 10:30 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 15:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 15:50 очиж 40 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 8х8 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 16:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 16:36 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 17:33 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.      

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 5х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 18:48 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 18:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 18:25 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 23:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 23:46 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд иргэн Т-гийн “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 03:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 03:25 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 03:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 03:47 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багт хашаа, хураалттай хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 23:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 00:03 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суврага багийн “Хиагтын намаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 1 км-т/ “Бааст” голын баруун эргийн шаварт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, нийт 10 алба хаагч, 2 автомашинтай 12 км зам туулан 11:40 очиж тус сумын харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/-ийн цогцсыг шавраас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top