“Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” анхдугаар чуулган эхэллээ

72921768_447000319265710_5137745024569573376_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болоод олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурын идэвхтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийт 100 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Оролцогчид гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа ба эмэгтэйчүүдийн оролцоо, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулахад сайн дурын үйл ажиллагаа хэрхэн нөлөөлөх, гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явуулж, илтгэл тавина.

Түүнчлэн уг чуулганаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог дэмжин идэвхжүүлэхэд салбар, салбарын эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний болон орон нутгийн түвшинд бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн удирдан чиглүүлж амжилттай хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийг бууруулах сайн туршлага, амжилтыг хуваалцаж, энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон шийдвэрлэх арга замыг дэвшүүлсэн зөвлөмж гаргана.

Хүн амын 50,8 хувь нь эмэгтэйчүүд эзлэх манай орны хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлснээр гамшгийн эрсдэлийг бууруулах талаар дэвшүүлсэн зорилго, зорилтоо хэрэгжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, аливаа аюул, эрсдэлээс сэргийлэх хандлага, амьдралын зөв хэв маягийг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top