ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс “Цацрагийн үүсгүүртэй ажиллах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг өнөөдөр “Сүү” ХК-д зохион байгууллаа.
Сургалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ойлголт, хууль, эрхзүйн орчин болон цацраг идэвхт болоод хэт ягаан туяа, лазер гэрлийн тухай ойлголт, аюулгүй ажиллагааг хангах сэдвээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын болон Давтан сургалт, сэргээн заслын төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд удирдан явуулсан юм.
Сургалтад “Сүү” ХК-ийн 23 ажилтан, алба хаагч хамрагдан, гэрчилгээгээ гардан авлаа гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.