1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 м/с, бусад нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Монгол-Алтайн нуруу, Увс нуурын хотгороор 3-8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 22-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 19, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Төмөр замын 10 дугаар хэсэгт /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ тус аймгийн Төмөр замын эзэмшлийн “Зил-130” загварын ачааны автомашины тэвшин дээрх 2 тонн хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 08:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 08:07 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд “Сэрүүн сэлбэ” ХХК-ийн харуулын байрны эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:41 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7,5 км замыг туулан 16:01 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд 4×5 метрийн хэмжээтэй зуны байшин, амбаар, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 08:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 08:20 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд нүхэн жорлон, 10 метр хашаа, 0.5 га талбайн шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 08:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 08.29 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 4х6 метрийн хэмжээтэй зуны 2 байшин, 1 га талбайн шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 11:38 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 11:47 цагт, нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7,5 км замыг туулан 12:09 цагт тус тус очиж, 1 цаг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 13:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 13:10 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хуст-Арал” багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 17:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 17:32 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 21:13 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 01:45 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4,5 км замыг туулан 01:51 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 04:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 04:59 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 4 метр хашаа, 8х8 метрийн хэмжээтэй байшин, 12 ширхэг автомашины хаалга шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 02:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 02:54 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Тайгын булаг” гэдэг газарт ууланд утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 20 алба хаагч, 4 автомашинтай 12 км замыг туулан 14:09 цагт очиход модон дотор 3,5 га орчим талбай шатаж байсан тул Нэмэлт 1: тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 27 алба хаагч, 5 автомашинтай 25 км замыг туулан 15:01 цагт очиж, Нэмэлт 2: Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 14:45 цагт, Нэмэлт 3: Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 16:28 цагт, Нэмэлт 4: Нийслэлийн Аврах ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 16:00 цагт, Нэмэлт 5: Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 16:06 цагт, нутгийн захиргааны байгууллагын 3 ажилтан, 1 мотоцикл, 1 морьтой 16:06 цагт, нийт 68 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр тус тус очиж, мөн өдрийн 15:50 цагт ой, хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Дээд тээг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс урд зүгт 80 км-т, У 47008’22’06, Ө 101037’29’08/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, 3 автомашин, 8 мотоциклтой ажиллаж, мөн өдрийн 16:05 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын урд Махны дэлгүүр, “Б-М-Ли Фүүдс” ХХК-ийн ажилтан, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн С /25 настай, эмэгтэй/ гурил элддэг машинд гараа хавчуулсан гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:42 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 10.53 цагт очиж, “Холматро” тэлэгч, гар тасдагч багажуудыг ашиглан гаргаж, ЯТТ-ын 103-ийн их эмчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР