Эмэгтэйчүүд Монгол Улсын Засгийн газарт хандан зөвлөмж гаргалаа

J1A9605.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний анхдугаар чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж, чуулга уулзалтад оролцогч эмэгтэйчүүд Монгол Улсын Засгийн газарт хандан зөвлөмж гаргалаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний анхдугаар чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болоод олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурын идэвхтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон нийт 100 гаруй эмэгтэй оролцсон.

Оролцогчид Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог хангах, салбар, салбарын эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг тодорхойлох, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын талаарх сайн туршлага, амжилтын түүхийг хуваалцаж, энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон шийдвэрлэх арга замыг дэвшүүлсэн зөвлөмжийг гаргасанаар гамшгийн эрсдэлийг бууруулах талаар дэвшүүлсэн зорилго, зорилтоо хэрэгжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулан, аливаа аюул, эрсдэлээс сэргийлэх хандлага, амьдралын зөв хэв маягийг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа юм.

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг оролцогч эмэгтэйчүүдийн төлөөлөл Монгол Улсын Шадар Сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаад гардуулан өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top