Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дугантын булан” гэдэг газар Улаанбаатар-Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан 23-90 УНД улсын дугаартай зорчигч тээврийн /45 зорчигчтой/ автобус шаварт суусан байна гэсэн дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 06:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2015.10.05-ны өдрийн 07:45 цагт шавраас татан гаргасан.

2. Газар хөдлөлт:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвөөс баруун зүгт 42 км-т /У-111041/00//  Ө-43083/00/// 2015.10.06-ны өдрийн 03:02:19 цагт 3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга Б-с тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байлаа.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 2015.09.27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан ба тус сумын Засаг даргын 2015.09.25-ны өдрийн А/82, аймгийн Засаг даргын А/346 дугаар захирамжаар тус тус хорио цээрийн дэглэм тогтоосон.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар  иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005-дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой хээрийн түймэр:

Цурамд оруулсан: Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Адгийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 12:45 цагт /12.57 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 38 иргэн, 4 автомашинтай ажиллаж 2015.10.05-ны өдрийн 00:15 цагт унтраасан боловч дахин тус багийн “Хайчин” гэдэг газар цурамнаас ассан тухай дуудлагыг  2015.10.05-ны өдрийн 11:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Булган сумын 54  иргэн, 8 автомашин,  нийт 78 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.05-ны өдрийн 18:35 цагт цурамд оруулсан.

Унтраасан: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн  “Шилийн шорвог” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 48 албан хаагч, 4 автомашин, Баянтүмэн сумын 73 иргэн, 10 автомашин, Сэргэлэн сумын 35 иргэн, 6 автомашин, Хэрлэн сумын 25 иргэн, 2 автомашинтай,  нийт 181  хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.06-ны өдрийн 00:40 цагт;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын “Төр хурахын-Ам” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 12:22 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 113 албан хаагч, 10 автомашинтай, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 6 албан хаагч, 1 автомашинтай, нийт 119 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.05-ны өдрийн 19:30 цагт;

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн  “Сэжүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашинтай, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.05-ны өдрийн 20:10 цагт;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Хөх хошуу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 15:45 цагт Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Хөх хошуу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 3 автомашинтай, нийт 32 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.06-ны өдрийн 06:40 цагт тус тус унтраасан.    

5. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Нарлаг”-ийн 8 дугаар гудамжны 3 тоотод эзэнгүй айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 13:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Чулуут”-ын 4 дүгээр гудамжны 23 тоотод иргэн З-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.02-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-н эзэмшлийн “Жаргалант” цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 14:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Шанд”-ын 5 дугаар гудамжны 36 тоотод иргэн Б-н хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 17:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч;

Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн 6 дугаар гудамжны 3 тоотод иргэн Т-н малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.05-ны өдрийн 13:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 албан хаагч;

Булган аймгийн Орхон сумын Сээр багийн “Баян-Уул” гэдэг газар иргэн Б-н өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.06-ны өдрийн 01:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 8 албан хаагч, орон нутгийн 34 иргэн тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top