ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас Үндэсний аврах бригадын Шуурхай албаны жолооч нарт эмнэлгийн анхан шатны тусламж болон холбоо зохион байгуулалтын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Б.Ганболд “Амьд гарах арга ухаан” ахлах дэслэгч С.Өнөрсайхан “Холбоо, зохион байгуулалт” мэргэжилтэн Б.Солонго “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр шуурхай албаны жолооч нарт эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрэн цүнхийг гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.