1.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Аврах ажиллагаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум Гавшгай багийн Овоот хорооллын 2А дугаар гудамжны 04 тоотод иргэн О /40 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ бохирын нүхэнд унасан гэсэн дуудлагыг 2015.10.08-ны 05:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулж 2015.10.08-ны өдрийн 06:18 эсэн мэнд гаргаж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар :
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь:
Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Чингэлтэйн 19 дүгээр гудамжийн 3 тоотод байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.07-ны өдрийн 13:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 5 хороо 8 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.07-ны өдрийн 23:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Уг гал түймэрт иргэн Л /53 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо 39 дүгээр сургуулийн автобусны буудлын хажууд машин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.08-ны өдрийн 00:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 11 дугаар хороо амины орон сууцны 3 дугаар гудамж 110 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.08-ны өдрийн 02:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сум “Баянсуудал” багийн ХААН банкны дотроос утаа гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.08-ны өдрийн 01:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР