Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа

73342875_579527219472669_6009821783081877504_n.jpg

 НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 19 дүгээр хороонд Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ.

Тус хороо нь 10 мянга гаруй хүн амтай. Дамбадаржаагийн аюулгүйн тойргоос хойш Гүнтийн даваа хүртэлх зуслангийн чиглэлийн газар нутаг хамрагддаг байна.

 Тойм судалгааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Төгөлдөр, Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн ахлагч, сургагч багш Д.Ганболд нар хамтран явууллаа.

 Хорооны хэсгийн ахлагч, зуслангийн олон нийтийн цагдаа, иргэдийн төлөөллийг оролцуулан, тухайн хороонд тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдалд тулгуурлан эрсдэлийн түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа гэж НОБГ-ын харьяа Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top