УИХ-ын намрын ээлжит нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

Монгол Улсын Их хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  Нэгдсэн хуралдааны үеэр  ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлын явц” сэдвээр мэдээлэл хийнэ.

Мөн ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал С.Дэмбэрэл, 2015 оны 10 дугаар сарын 03-нд  Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шар хоолойн аманд болсон газар хөдлөлтийн талаар хуралдаанд оролцогсдод мэдээлэл хийх юм байна.

 

scroll to top