Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа ”Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны дасгалжуулагч, дэслэгч Б.Эрдэнэбаяраар ахлуулсан баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, 36 кг-ийн жинд Д.Энххүслэн алт, 28 кг-ийн жинд В.Нямжаргал мөнгө, И.Тэмүүжин хүрэл, 30 кг-ийн жинд Н.Отгонжаргал хүрэл медаль тус тус хүртсэн юм. Мөн тус тэмцээний “Шилдэг тамирчин”-аар 36 кг-ийн жинд алтан медаль хүртсэн Д.Энххүслэн шалгарлаа.
Тэмцээнд 39 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.