1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Говь-Алтай аймгийн нутгаар шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын зарим нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 9-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 4-9 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтэрч, 4 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 1-3 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 28-нд говь тал, хээрийн нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 06:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 06:49 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт 4 ханатай гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 15:13 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт иргэн Д-гийн хашаанд 300 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 16:15 цагт очиж, 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт 8 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 20:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашин 2 км замыг туулан 20:24 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 21:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 22:04 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 22:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 23:02 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Бүргэд” багийн Тирлек худалдааны төвийн хажууд мужааны цех шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1км замыг туулж 03:05 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.
3.Тэсэрч дэлбэрэх материалын осол:
Ахуйн шингэрүүлсэн хийн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн 12х7 метрийн хэмжээтэй 2 давхар 10 айлын нийтийн орон сууцны халаалтын шугамын холболт хийх үед хий алдагдаж шугам дэлбэрсний улмаас Дашваанжил ХХК-ийн ажилтан иргэн Б /37 настай, эрэгтэй/, Т /24 настай, эрэгтэй/ нар түлэгдсэн тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 04:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 8 алба хаагч, нийслэлийн МХГ-ын 1 ажилтан, нийслэлийн ЗДТГ-ын 1 ажилтан, нийт 17 хүн, 5 автомашинтай ажлын хэсэг шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Тус 10 айлын нийтийн орон сууцанд 16 том хүн, 12 хүүхэд эсэн мэнд, нийтийн орон сууцны бүх цонх хагарч, хана цуурсан, хажуу залгаа 7х7 метрийн хэмжээтэй байшингийн хана цөмөрсөн байна.
4.Цацраг, химийн бодисын осол:
Хорт хийн осол: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт “Мах март” ХХК-ийн ажилчдын хувцас солих өрөөнд 6 хүн ухаан алдан унасан, толгой өвдсөн, бөөлжсөн гэх асуумжтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, аймгийн Тагнуулын хэлтсийн 2 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 11 ажилтан, Эрүүл мэндийн газрын 2 ажилтан, нийт 30 хүн, 8 автомашинтай 10.26-ны өдрийн 09:33 цагт “Газтек” багажаар хэмжилт хийхэд агаарын чанар, найрлагад химийн бодис илрээгүй болно. Тус обьектын “Мах загсаах” хэсгийн үйл ажиллагааг зогсоосон хөргүүрийн “Фреон” дамжуулах шугамын шүүрэлтийг зогсоож, тухайн обьектыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн өдрийн 21:00 цагийн байдлаар 2 хүн Эрчимт эмчилгээний тасагт, 2 хүн Дотрын тасагт, нийт 4 хүн хэвтэн эмчлүүлж байна.
5.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн “Аваргын мухар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ малчин П /39 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийн жолоодож явсан “Бонго” загварын бага оврын автомашин онхолдсон тухай дуудлагыг 10.26-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн 4 алба хаагч, Сум дундын эмнэлгийн 2 ажилтан, нийт 6 хүн, 2 автомашинтай 15 км замыг туулан 22:12 цагт очиход иргэн П автомашинаас 400 метрийн зайд явж байхад олж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
6.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Ш.Нурболатын гэрээс хичээлдээ 10.23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болсон тул мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 8 иргэн, “Ховд” их сургуулийн 8 оюутан, нийт 22 хүн, 4 автомашинтай 10.26-ны өдрийн 12:00 цагаас эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар хүртэл 9 км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд 3 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:10 цагт түр зогсоосон. 10.27-ны өдрийн 11:00 цагаас дахин эхлүүлнэ.
Нурангинаас /эрэн хайх аврах/: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн “Шаврын гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 12 км-т/ 10.26-ны өдрийн 16:00 цагийн орчим Есөнбулаг сумын харьяат иргэн М /46 настай, эрэгтэй/ 2,5 метр өндөртэй эрэгний ёроолыг ухаж байхад нуралт үүсч шороонд дарагдаж нас барсан тухай дуудлагыг 10.26-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, нийт 16 алба хаагч, 3 автомашинтай 12 км замыг туулан 20:20 цагт очиж, 30 минут ажиллаж, иргэн М-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт “Хархорин-Ус суваг” ТӨХК-ийн бохир ус дамжуулах төв шугамын 4 метрийн гүнтэй ухсан сувагт тус компанийн ажилчин Л /26 настай, эрэгтэй/ ажил хийж байгаад шороонд дарагдсан тухай дуудлагыг 10.26-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 18:00 цагт очиж, 25 минут ажиллаж гарган ажилчин Л-ийг тус сумын их эмчид хүлээлгэн өгсөн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 09:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 09:19 цагт очиж, иргэн Э /31 настай, эрэгтэй/ 8 давхрын тагтнаас үсрэх гэж байсныг хаалгыг эвдэн орж эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.