Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр арваннэгдүгээр сард агаарын температур Өвөрхангай аймгийн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин хур тунадасны хувьд Увс, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Булган аймгийн баруун хойд, Завхан аймгийн хойд, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох гарчээ.
Мөн нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 16-18 м/с, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР