Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсад гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургууль зохион байгуулагдаж байна

-n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр энэ сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсад зохион байгуулагдаж буй Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуульд оролцож байна.

Таван өдрийн турш үргэлжлэх “Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй байдал” сэдэвт гамшгийн хор уршгийг арилгах дадлага сургуулийг Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Засгийн газар, тус улсын Зэвсэгт хүчин болон Америкийн Нэгдсэн Улсын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалаас тус улсын Дака хотод зохион байгуулж байна.

Тус дадлага сургуулийн үеэр хурандаа Б.Ууганбаяр “Монгол Улсын Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ” сэдвээр илтгэлийг хэлэлцүүлсэн байна.

“Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй байдал” сэдэвт гамшгийн хор уршгийг арилгах дадлага сургууль нь Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын газар хөдлөлтийн гамшгийн хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах, газар хөдлөлтийн гамшгийн үед олон улсаас тусламж хүсэх мэдлэг, туршлагыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top