ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд айлчилна

400ef94c78108a24e14ec706d389a58f__800x800-1.jpg

ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд, хурандаа генерал Денисов Илья Павлович Монгол Улсад айлчлах гэж байна.

Тэрээр Улаанбаатар хотноо энэ сарын 29-нд зохион байгуулагдах  “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-д оролцох юм.

Хурандаа генерал Денисов Илья Павлович нь 2015 оноос ОХУ-ын Онцгой байдлын яамны Москва хотын Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаад энэ оны 07 дугаар сард Онцгой байдлын яамны дэд сайдаар томилогдсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top