Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цацын-Энгэр” гэдэг газар иргэн М /16 настай, эмэгтэй/ 2015.10.07-ны өдрийн 14:00 цагт малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.08-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах,аврах 61 дүгээр ангийн 13 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.10.10-ны өдрийн 11:38 цагт эсэн мэнд олж Цагдаагийн байгуулагат хүлээлгэн өгсөн.

2. Газар хөдөлсөн тухай мэдээлэл:

Төв аймгийн Батсүмбэр сумаас зүүн хойд зүгт 57 км-ийн зайд /Сөгнөгөр, гурван чулуут гэдэг газарт/ У-1070 09’ Ө-480 81’/  2015.10.10-ны өдрийн 13:57:48 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад тухайн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн  чичирхийлэл мэдрэгдээгүй. Тус мэдээллийг авснаар холбогдох удирдлагуудад цаг тухайд нь мэдэгдсэн мөн зарлан мэдээллийг Монгол HD, МҮОНТ, UBS телевизээр 40 минутын хугацаанд 3 удаагийн  давталттайгаар 5 удаа , 9 FМ радиогоор 3 удаа шууд яриагаар, 8 метрийн дуут дохиоллын цамхгын LED дэлгэцээр мэдээг тус тус явуулж олон нийтэд хүргэсэн.

3. Аюулт үзэгдлийн талаар :

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, нийт 4 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар  иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  үхсэн, устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь:

Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой хээрийн түймэр 

Увс аймгийн Хяргас сумын “Хайрхан” багийн нутаг Хавчиг зураа гэдэг газар  /сумын төвөөс баруун урд 15 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч,1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 2 автомашин, нийт 37 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

5. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.Үүнд:

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, байдлагын задгай хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 11:13 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Хонгорморьт” багийн 3 дугаар хэсэг 007  тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 10:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 8 албан хаагч,

Дорноговь аймгийн Айраг сумын “Цагаан дөрөлж” гэдэг газар иргэн Б-ийн  32-50 УНС улсын дугаартай “Портон” загварын машин шатаж байна гэсэн дуудлагыг 20:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах,аврах 23 дугаар ангийн 8 алба хаагч,

Нийслэлийн Баянзүрх  дүүргийн 14 дүгээр хороо, “Сандей”   худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлагыг нэрээ хэлээгүй иргэн 89247370 дугаарын утсаар 2015.10.11-ний өдрийн 01:38 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч  2  автомашин, нэмэлтээр мөн ангийн 2 дугаар тасгийн 6 албан хаагч 1 автомашин, авто механик шат, гэрэл холбооны автомашин 2, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах,аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч 2 автомашин, Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч 2 автомашин нийт 45 алба хаагч, 10 техник хэрэгсэлтэйгээр  тус тус ажиллан унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top