Шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой боллоо

IMG_4658.jpg

 Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь  Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй боллоо.


 Тус төвийн видео хурлын төхөөрөмж, холбооны радио станц, дрон, байршил тогтоогч, хяналтын камер, өнгөт принтер, гал түймэр унтраах, аврах багаж зэвсэглэмж зэрэг техник хэрэгслийг сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар тохижуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. 

Ингэснээр  Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдлээ гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top