1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с. Өдөртөө 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 03-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 31-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд иргэн Г-гийн “Хино” загварын том оврын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 08:18 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12.5 км замыг туулан 08:34 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд “Шинэ транс” ХХК-ийн эзэмшлийн “Улаанбаатар-Манжуур” хотын чиглэлд жолооч Г-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын 45 хүний суудалтай автобусны дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 09:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 09:58 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 30х50 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 17:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11.5 км замыг туулан 17:24 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт иргэн С-ийн “Хьюндай Старекс” загварын дунд оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 17:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 17:55 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 18:27 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18 км замыг туулан 18.48 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 19:17 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 10х8 метрийн хэмжээтэй агуулахын доторх эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 19:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 20:00 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд 5х10 метрийн хэмжээтэй ажилчдын байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 01:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 01:29 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
3.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын автозамын зорчих хэсэгт иргэн Э-гийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны автомашинтай “Мэргэн Хангал конкрейт” ХХК-ийн жолооч Б-гийн “Хотс Бетон” загварын бетон зуурмагийн автомашин мөргөлдөж, түлшний банк нь цоорч 150 литр орчим дизель түлш асгарч байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 16:48 цагт очиж, автозамын зорчих хэсэгт асгарсан дизель түлшийг саармагжуулж, тус дүүргийн Замын цагдаагийн тасгийн мөрдөгчид хэргийн газрыг хүлээлгэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Н-ийн гэрээс хичээлдээ 10.23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болсон тул мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 27 хүн, 8 техник хэрэгсэлтэй 10.29-ний өдрийн 11:10 цагаас 19:30 цаг хүртэл “Соёмбот-Уул”-аас “Их булангийн-Арал” гэдэг газар хүртэл 4 км-т усаар, “Ховд” голын 2-3 метрийн гүнд 4 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг 10.30-ны өдрийн 10:00 цагаас дахин эхлүүлнэ.
Бусад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 5 дугаар давхрын 1х3 метрийн хэмжээтэй шилэн тусгаарлагч унах гэж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 21:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 21:19 цагт очиж, шилэн тусгаарлагчийг доош унагаж аюулгүй болгосон.
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар багийн харьяат иргэн О /20 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нүхэн жорлонд унасан байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 05:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 05:10 цагт очиж, иргэн О-г гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР