Сүхбаатар дүүргийн онцгой комиссын ээлжит хурал боллоо

IMG_2577-6sgo1tljdlf0goh1ic4r31vo6dcoq5ulfmlg8751i68.jpg

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын ээлжит хурал 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Онцгой комиссын хурлын шийдвэр, дүүргийн Засаг даргын захирамж, 24 цагаар ажиллаж буй Шуурхай штаб, хороодын дэд штабуудын нөхцөл байдлын мэдээллийг сонсч, сайжруулсан түлштэй холбоотой нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв.

Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар тус дүүрэгт сайжруулсан түлшний хэрэглээ, татан авалт, хороодын дэд штабын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан нийслэлийн Ажлын хэсгийн тайлан илтгэлийг сонслоо. Тайланд сайжруулсан түлшний тээвэрлэлт, түгээлтийг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдэд түлшийг таслахгүй байхыг онцолсон байна.

Хуралд дүүргийг хариуцан ажиллаж буй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Ү.Ганболд оролцож, агентлаг, газруудын дарга, мэргэжилтнүүдийг хуваарьт хороо, хэсгүүдтэйгээ нягт хамтран ажиллахыг анхааруулав. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг хариуцсан менежер О.Мишээл сайжруулсан түлшний тээвэрлэлт, түгээлтийн талаар мэдээлэл өгч, хороодын дэд штабын дарга нарын асуултад хариулт өглөө.

Өнөөдрөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид Шуурхай штабын даргын баталсан хуваарийн дагуу дахин хороодод ажиллаж, нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн айл өрхөд зориулсан гарын авлага, зөвлөмжийг тарааж ажиллана гэж Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top